superadmin@admin.mn··1 min read

Таталт нь эпилепси, тархины хавдар болон бусад удамшлын хүчин зүйлсээс ихэвчлэн шалтгаалдаг бөгөөд ихэвчлэн 30 секундээс 2 минутын хооронд үргэлжилдэг. Хэрэв хэн нэгэн хүн таны эргэн тойронд таталт өгч байвал та доорх зөвлөгөөг санаж байхад илүүдэхгүй юм.
- Та тайван байдлаа хадгалан, айж сандрахгүй байх нь хамгийн чухал бөгөөд сандрахгүй байснаар анхны тусламжыг алдаагүй үзүүлэх боломжыг олгодог.
- Татаж буй хүний хүзүүг барьсан эд зүйлс (хувцас, зангиа, зүүлт г.м)-ийг тайлж аван, амьсгалын замыг саадгүй болгоно.
- Таталт өгч байгаа үед биенээс нь хэт чанга барих, хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүй. Ингэх нь таталт өгч буй хүнийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлнэ.
- Татаж буй хүний ам руу ямар нэгэн зүйлс хийх, хэлийг дарах, амыг хүчээр ангайлгах зэрэг үйлдлүүдийг хийж болохгүй.
- Эргэн тойронд өвчтнийг гэмтээж болох зүйлсийг яаралтай холдуулна.
- Таталт өгч буй хүний толгойнд зөөлөн ивээс хийснээр толгой гэмтэхээс сэргийлдэг.
- Таталтын дараагаар өвчтнийг хажуу талаар нь хэвтүүлэн, чөлөөтэй амьсгалах боломжыг нэмэгдүүлнэ.
- Таталт өгсний дараагаар тухайн хүнийг ганцааранг нь үлдээж болохгүй.
- Доорх тохиолдолуудад та яаралтай түргэн тусламж 103-руу яаралтай залгах шаардлагатай:
- Таталт 5 минутаас урт хугацаанд үргэлжилсэн.
- Дахин таталт өгсөн.
- Таталтын дараагаар өвчтөн сэргээгүй.
- Архаг хууч өвчтэй.

