superadmin@admin.mn··1 min read

Хүүхэд дөнгөж төрөх үеэс л аав ээжийн хэнтэй нь адилхан байна гэдэг нь ярианы гол сэдэв болдог билээ. Эрэгтэй хүүхэд үнэхээр ээжийгээ дуурайдаг уу? Генийн хувьд аав ээжийнхээ генийг дуурайх боловч яг энийг дуурайна гэсэн зүйл байхгүй юм. Нүүрний хэсэг нь олон генетикийн бүтцээс бүрддэг тул аав ээжийн аль нэгийг цэвэр дуурайх бараг боломжгүй ба генетикийн мэдээллээс хамаарах юм. Харин яагаад энэ яриа гарах болсон юм бол? Эрэгтэй хүүхэд ээжтэйгээ адилхан харагдах, эмэгтэй хүүхэд аавыгаа дуурайх нь хүмүүст илүү тод үлддэг учраас явган яриа үүссэн байх боломжтой юм.

